АН-ын тамганы маргааны асуудлаар Захиргааны хэргийн шүүх хуралдаж, шийдвэр гаргах ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Уг асуудаар бид АН-ын Хуульзүйн асуудал эрхэлсэн НБД О.Баасанхүүгээс тодрууллаа.
АН-ын Хуульзүйн асуудал эрхэлсэн НБД О.Баасанхүү:
-АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан УБЕГ-аас тамга авъя гэхэд нь өгөөгүй. Харин УБЕГ гэрчилгээн дээр С.Эрдэнийн нэр байгаа учир С.Эрдэнэд тамга өгсөн. Тиймээс Ц.Туваан Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Өчигдөр /2021.05.05/-ийн Захиргааны хэргийн шүүх хурал уг маргааныг л шийдвэрлэх ёстой байсан.
Харин Захиргааны хэргийн шүүх хуралдаан зохион байгуулахгүй, хэргийг түдгэлзүүлэхдээ УБЕГ-ын актыг түдгэлзүүлчихсэн. Тэгэхээр, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.2-ын дагуу С.Эрдэнийн талаас гомдол гаргасан. Ингэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно.
Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгаа тамга хууль ёсны болж байгаа юм. Бүр тодруулбал, сонгуульд орохдоо тамгаа ашиглах боломжтой гэсэн үг.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.2-т давах гомдол гаргавал анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно гэдгийг заагаад өгчихсөн. Уг нь давах хурлыг нь яаралтай хийлгэх хүсэлт гаргасан ч харамсалтай нь арваад удаа хойшлуулсан. Одоо нэгэнт давах шатны шүүх хурлаа амжиж хийж чадахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно.
-АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй болох юм бишүү?
-АН сонгуульд оролцож чадахгүй болно гэдэг мэдээллийг зориуд тарааж байна. Ялангуяа Улсын дээд шүүхийн шийдвэр тогтоолыг хавсаргаад “О.Цогтгэрэл гэдэг хүн хууль ёсны дарга юм байна. С.Эрдэнэ гэдэг хүн эрхзүйн чадамжгүй юм байна” гэсэн мэдээлэл тарааж байна.
Гэхдээ хуулиар хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг л бид харах ёстой. Улсын дээд шүүх О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг аль алиныг нь бүртгээгүй. Энэ хоёр дарга биш гэсэн үг. Харин С.Эрдэнийн зүгээс "М.Тулгатыг шинээр бүртгэж аваагүй юм бол хуучин байсан мэдээллийг нь сэргээгээд тавиад өгөөч" гэдэг хүсэлт тавьсан. Харин Улсын дээд шүүх хуучин мэдээлэл буюу 2017 оны тогтоол, шийдвэрийг гаргаж тавиагүй. Улсын дээд шүүх мэдээллийг гаргаж тавьж ч болно, тавихгүй ч байж болно. Түүнээс биш С.Эрдэнэ гэдэг хүнийг дарга болгоод өгөөч гээгүй. Тэртээ тэргүй цахим бүртгэлд С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХУУЛИНДАА ЗААСАН ЭНЭ ОЛОН ЦООРХОЙГОО НЭГ МӨР БОЛГОХГҮЙ БОЛ НЭГ НАМ НЬ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТАЙЛБАРЛААД Л БАЙВАЛ ЭНЭ МАРГААН ДУУСАХГҮЙ ЭЭ
Эрдэнэ дарга нь тодорхой.Туваан үүрэг гүйцэтгэгч хууль дүрэм гэрчилгээ бүртгэлтэы анын дарга нь Эрдэнэ бгаа биздээ.Бүр нэг эргэлдүүлэх гээд ядсан луйварчин Тувааны тал.Аныхан дуу нэгтээ Эрдэнийгээ л нэгдээд дэмжээч.
Баас нэрэндэээ таарсан баас шүү чи
Huulin daa erdene darga heveerei l baigaa yum bnshdee