СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнгөт арьст иргэнийг цалингүй ажиллуулж, зоддог байсан менежерт ял оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Өмнөд Кэролинагийн менежер хэдэн жилийн турш өнгөт арьст иргэнийг үнэ төлбөргүй ажиллуулахын зэрэгцээ үг хэлээр доромжлон, биед нь халдаж дарамталж ирснийг шүүхээс тогтоожээ. Конвей хотын цайны газрын менежер Бобби Эдвардс өнгөт арьстай иргэнийг долоо хоногт зуун цаг ажиллуулж байжээ.

Жон Кристофер Смит нь цайны газарт ажилласан олон жилийн хөдөлмөрийн хөлс болох 273,000 ам.доллараа шүүхээр дамжуулан нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх түүнд уг мөнгийг буцааж олгох шийдвэрийг гаргасан боловч давж заалдах шатны шүүх хэт доогуур үнэлсэн гэж үзэн хоёр дахин их буюу 546,000 ам.долларыг буцааж олгох эцсийн шийдвэрээ гаргажээ.

а.

Смит нь Конвей дэх цайны газарт хагас цагийн аяга таваг угаагчаар 12 настай байхдаа ажилд оржээ. Ажилд орсон эхний 19 жилд Эдвардсын гэр бүлийн бусад гишүүд цайны газрыг ажиллуулж байсан тул Смитэд зохих ёсны цалин хөлсийг нь төлдөг байсан байна.

. Хохирогчийн оюуны бэрхшээлийг ашиглаж гэр бүлийнхнээс нь салгаж, хөдөлмөрийг нь мөлжөөд зогсохгүй баривчлуулна хэмээн айлган сүрдүүлж, биед нь халддаг байсныг шүүх дээр тогтоожээ. Төмөр хавчуураар хүзүү гэдэс рүү нь цохиж, төмөр саваар зоддог байсан байна. Хэрэв зугтвал очих газар байхгүй гэдгээс Смит айдаг байснаа шүүхийн танхимд хэлжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
66.181.183.73

Hezee negen tsagt yalaa avnaa gej...Hohi n.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.