Үе үеийн ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээллийг Livetv.mn цувралаар хүргэж байна.
Өмнө нь бид хамгийн анхны буюу 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээллийг хүргэсэн бол энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн буюу 1997 оны сонгуулийн мэдээллийг хүргэж байна.
1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт тухайн жилийнхээ 5-р сарын 18-ны өдөр өглөөний 07:00 цагт эхэлж орой 22:00 цагт дуусчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуулийн анхан шатны сонгуульд улсын төвлөрсөн төсвөөс зарцуулах зардлын хэмжээг 150 сая төгрөгөөр тогтоож байжээ.
Харин хамгийн анхны сонгуулийн зардлыг 40 сая төгрөгөөр тогтоосон байдаг.
1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай гурван намаас гурван нэр дэвшигч өрсөлдөв.
Сонгуулийн дүн:
МҮАН, МСДН-Пунсалмаагийн Очирбат 29,81%
МАХН-Нацагийн Багабанди 60,81%
МУНН - Жамбын Гомбожав 6,64%-ийн санал тус тус авч Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр МАХН-аас нэр дэвшсэн Нацагийн Багабанди 47 настайдаа сонгогдож байв.
1997 оны сонгуульд:
Сонгогчдын тоо: 1.155.228
Сонгогчдын ирц: 85,06% буюу 982 640 хүн саналаа өгсөн бол нийт 26 970 саналын хуудас хүчингүй болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.