Монгол Улс сарын дараа буюу 6-р сарын 9-ний өдөр зургаа дахь төрийн тэргүүнээ сонгоно. Харин найм дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулна.
Манай улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш анх удаа 1993 онд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан түүхтэй. Түүнээс хойш долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж таван ерөнхийлөгчийг сонгон, ажиллуулаад байна. Дээрх таван ерөнхийлөгчийн гурав нь буюу П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар тус бүр улиран сонгогдож, найм, найман жил Ерөнхийлөгчийн суудалд суужээ. Харин Н.Энхбаяр, Х.Баттулга нар нэг удаа буюу дөрвөн жилээр Ерөнхийлөгчийн суудалд суужээ.
Үе үеийн ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээллийг цувралаар хүргэх бөгөөд энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн мэдээллийг хүргэе.
1993 оны Ерөнхийлөгчийн сонгууль тухайн оныхоо 6-р сарын 6-ны өдөр өглөөний 07:00:-22:00 цагийн хооронд орон даяар зохион байгуулагджээ.
Энэ сонгуульд :
Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/, Монголын социал демократ нам /МСДН/ хамтран
Пунсалмаагийн Очирбатыг,
Монгол ардын хувьсгалт нам /МАХН/ Лодонгийн Түдэвийг нэр дэвшүүлжээ.
Тухайн сонгууль:
Сонгогчдын тоо: 1.106.403
Сонгогчдын ирц: 92,73%
Үр дүн:
Пунсалмаагийн Очирбат -57,8%
Лодонгийн Түдэв -38,7%-ийн санал авч, хамгийн анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат 51 насандаа сонгогдож байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бид яагаад ийм тэнэг сонголт хийсэн болоо
Монголыг хамгийн их хорлож.ХАА г дапууруулж.байгалын баялагийг гадаадыханд өгч хахууль авдаг замыг нээсэн.хятадад тамсагын талыг өгчөөд дээлээ тослоод зогсож бсан.өнөөдөр монголд юу орсон вэ.Арай ухаалга.эх оронч сэтгэлтэй хүн бсан бол монгол өөр замаар хөгжих бүрэн боломж бсан да...
endees l buruu songolt hiij mongoliin ard tumen hovdgiin gai hujaag songosnoos buruu zamaar budaa teesen
Ene myy palin hamar zalidij garsan eh ornoo syireliin ehlel tabisan zait etgeed odoo ch heden myangan dollor idseer bn en hyn nept yarij garsan getel odo heden jil bolj bn hugjil tyi ch alfa heden enetheg korono taraaj gai n odoo irseer bn barij horimoor ym Bal dargig hyrtel yaj orshyylj yaj handalaa tarchlan yhehdee taarsan arzgar gamar shynalin tylam
90 сая хэрэгт холбогдоод өөдгүй ёрөнхиылэгч байсан барын аманд хийгээд ард олноо хууран Хоштгруулагчтай тонож байсан байдаг