Пуэрто Рикагийн мэргэжлийн боксын спортын тамирчин бие давхар эхнэрээ хулгайлж, амь насыг нь хороосон хэрэгт буруутгагдаж байна. Мэргэжлийн боксчин Феликс Вердехо нь 2012 оны Лондоны Олимпын дэвжээнд тулалдаж байсан тамирчин юм.
Тэрээр эхнэр Кейшла Родригез руу халдаж, нийслэл Сан Хуан хотын ойролцоох гүүрнээс шидсэн гэж буруутгагдаж байна. Цагдаа нарын мөрдөн шалгах үйл ажиллагаанд хамтран ажилахаас татгалзсаныхаа дараа өнгөрсөн ням гарагт өөрийн биеэр цагдаагийн газарт очжээ.
Жирэмсэн эмэгтэйн үхэл АНУ-ын эзэмшилд байдаг арлын улсад эмэгтэйчүүдийн амь насыг хороох явдлыг эсэргүүцсэн жагсаалыг өргөн хүрээг хамрахад хүргэсэн. Пуэрто Рикад долоо хоног бүр нэг эмэгтэйн амь насыг хохироосон үйлдэл гарч байгааг хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ. Өнгөрсөн жил ийм төрлийн гэмт хэрэг багадаа 60 удаа үйлдэгдсэн гэж хүний эрхийн байгууллагын тайланд дурджээ.
Хөнгөн жингийн боксын спортын тамирчин эхнэрээ хулгайлж, үхэлд хүргэснээс гадна төрөөгүй байсан ургийн амийг санаатай хороосон хэрэгт прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн байна. Эхнэрээ нүүрлүү нь цохиж, гар хөлийг нь хүлэн гүүрнээс шидсэнийхээ дараа гар буугаар буудсан гэж нэрээ нууцалсан гэрч ярьжээ.
Хохирогч эмэгтэйн ээж охин нь Вердехогийн хүүхдийг тээж байсан гэдгийг мэдүүлж, тамирчин залуу гэр бүл болон өөрийн спортын байр суурийн төлөө хүүхэдтэй болохыг хүсэхгүй байсан гэжээ. Тиймээс охиндоо болгоомжтой байхыг сануулсан хэмээн ярьсан байна. 27 настай Родригез нь Вердехог өсвөр үеэсээ эхлэн мэддэг байжээ. Хохирогчийн цогцсыг бямба гарагт олсон байна.
Вердехотой 2012 оноос ажиллаж ирсэн Топ Рэнк компани хохирогчийн цогцос олдсоны дараа гүн эмгэнэл илэрхийлж, мөрдөн шалгах явцыг ажиглахаа мэдэгдэн, Вердехогийн албан ёсны цахим хуудаснаас нэрээ арилгажээ. Тус компанийн хэлснээр Вердехо боксын дэвжээнд 27 удаа ялж, 2 удаа ялагдсан амжилттай бөгөөд 17 удаа өрсөлдөгчөө нокаутад оруулсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЖИНХЭН АРААТАН ЯВЖ БАЙЖЭЭ.
Түвшинбаяраас ялгаагүй бн