СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2021-05-04

LIVE: П.Баярхүү: Халдвар батлагдаагүй байхад Цагаан хад боомтыг хааснаар экспорт түр хугацаагаар зогсоод байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байсан жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, Монголын нүүрсний экспортын голлох боомт болох Гашуунсухайтад ажиллаж байсан нэг жолоочоос энэ сарын 29-ний өдөр сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус боомтыг түр хугацаагаар хаажээ.

Уг асуудлаас болж Гашуунсухайтад ажиллаж байгаа 2000 гаруй тээврийн жолооч нар хөл хорионд орсон байна. Энэ талаар Баянзам тээвэрчдийн холбооны УЗ-ийн дарга П.Баярхүүгээс тодруулга мэдээлэл авлаа.

Баянзам тээвэрчдийн холбооны УЗ-ийн дарга П.Баярхүү: . Албан ёсоор батлагдаагүй байхад тэнд ажил үүргээ гүйцэтгэж байгаа .

Батлагдаагүй эх сурвалжаас мэдээлэл авсны хор уршгаар хилээр өдөрт 30 автомашин нэвтэрдэг байсан экспорт зогсчихлоо. Хоол унд, цалингүй ямар хугацаанд машиндаа байрлах талаар 2000 тээврийн жолоочид өнөөдрийн байдлаар мэдээлсэн зүйл алга.

Шийдвэр гаргахдаа тэнд ажиллаж байгаа жолооч нарыг ердөөсөө боддоггүй. Үүнээс болж 2000 гаруй жолооч ямар хугацаанд тэнд “хоригдохоо” мэдэхгүй тул хулгайн замаар зорчиж, автомашиндаа архидах явдал буурахгүй гэдгийг онцлон дурдлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.