Монгол Улсын нэг сая иргэн дархлаажуулалтын эхний тунд хамрагджээ. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 50% вакцины эхний тундаа хамрагдаад байгаа юм.
Манай улс 18-аас дээш насны нийт хүн амаа дархлаажуулахад 4.2 сая тун вакцин хэрэгтэй. Засгийн газраас шаардлагатай вакцинаа нийлүүлэх улс орнуудтайгаа хийх гэрээ, хэлэлцээрээ байгуулаад дуусчээ. Одоогоор шаардлагатай вакциныхаа талаас илүү хувийг татан авчээ.
Ингэснээр манай улс дархлаажуулалтаар дэлхийн улс орнууд дунд эхний 10 дотор оржээ. Тухайлбал, Оксфордын их сургуулиас гаргадаг судалгаагаар дархлаажуулалтын эхний тунгаа хийлгэсэн иргэдийнхээ тоогоор манай улс эхний есөд байна.
Харин дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдийн тоогоороо эхний наймд оржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.