СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ 270 сая тун вакцин тарьжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

БНХАУ тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар коронавирусийн эсрэг 270 сая тун вакцин тарьсан болохыг Үндэсний эрүүл мэндийн хорооноос нь мэдээлжээ. Тус улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 11,6 сая тун вакцин тарьсан нь анх удаа нэг хоногт 10 саяас илүү тун вакцин тарьсан үзүүлэлт болж байна.

АНУ нийт хүн амынхаа 1/3-ийг буюу 100 сая гаруй хүнийг бүрэн дархлаажуулсан мэдээлэл байна. 100 хүн тутамд хийж буй вакцинжуулалтынхаа хэмжээгээр Израйль улс тэргүүлж байгаа ажээ. Дэлхийн долоон тэрбум гаруй хүн амын 1/7 буюу тэрбум гаруй хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Манай улсын хувьд иргэдийнхээ 1/3-ийг вакцинд хамруулсан тоогоор эхний 20-д багтжээ. 

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.