СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Берлиний жагсаалын үеэр 100 орчим цагдаа гэмтэж бэртэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод тавдугаар сарын 1-ний Хөдөлмөрчдийн өдөр өргөн хүрээг хамарсан жагсаал зохион байгуулагдав. Уг жагсаалын үеэр 354 хүнийг баривчлан саатуулж, 93 цагдаагийн ажилтан гэмтэж бэртжээ.

Хөдөлмөрчдийн өдөрт зориулсан жагсаал тайван замаар эхэлсэн байна. Гэвч удалгүй буюу бямба гарагийн шөнө жагсагчид болон цагдаа нар мөргөлджээ. Берлин хотын захиргааны ажилтан жагсаал улс төрийн сэдэлгүй байсан тул ширүүн мөргөлдөөн гарна гэж тооцоолоогүй гэжээ.

. Жагсаалд 10,000 хүн оролцсон гэж албаны хүн мэдээлсэн ч 20,000 хүн байсан гэж зохион байгуулагчид мэдээлсэн байна.

Тавдугаар сарын 1-ний өдөр Германы нийслэлд хэд хэдэн дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулагдсан ба бусад нь тайван замаар үргэлжилжээ. Тухайлбал 10,000 дугуйчин Грюньвалд хороонд капитализмыг эсэргүүцэн жагсаан бол Лихтенбэрг дүүрэгт цар тахлын арга хэмжээг эсэргүүцэн 200 иргэн жагсчээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.