СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Вакциныг эсэргүүцэж байсан эмч коронавирусээр нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Кенийн нэрт эмч хэдий ч хэт туйлшрагч болон, коронавирусийн вакцины эсрэг кампанит ажлыг өрнүүлж байсан Стивен Каранжа цар тахлын халдвар аван, нас баржээ.

Каранжа Кенийн иргэдийг "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэх шаардлагагүй гэж мэдэгдсэн бөгөөд оронд нь халуун уурт сууж, эм хэрэглэхэд болно гэж зөвлөж байсан аж.

Харамсалтай нь Стивен Каранжа өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт нийслэл Найроби дахь хувийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт нас барсан байна.

Одоогийн байдлаар Кени улсын 800 мянга гаруй иргэн цар тахлын эсрэг вакцин тариулаад байгаа бөгөөд хүнд хэлбэрийн гаж нөлөө бүртгэгдээгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.