СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Samsung"-ийн өв залгамжлагч БНСУ-ын хамгийн баян хувьцаа эзэмшигч болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Дэлхийн технологийн аварга "Samsung Electronics Co." компанийн Орлогч захирал И Жэ Ён талийгаач аавынхаа хувьцааг өвлөн авсныхаа дараа Өмнөд Солонгосын хамгийн баян хувьцаа эзэмшигчээр тодорчээ.

Харин тус улсын мессенжерийн шилдэг оператор болох "Kakao Corp"-ыг үүсгэн байгуулагч, тэргүүн Ким Бом Су тавдугаар байр болж хойшилжээ.

Энэ нь БНСУ-ын 60 томоохон гэр бүлийн конгломерат компанийн 90 гэр бүлийн гишүүний эзэмшдэг хувьцаануудын дундаас хамгийн өндөр хэмжээ юм. И Жэ Ён өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр "Samsung Electronics Co." корпорацын хамгийн том хувьцаа эзэмшигч "Life Insurance Co." компанийн хувьцааны 10 орчим хувийг өвлөж авахын хажуугаар "Samsung" группийн бусад хэд хэдэн нэгжийн хувьцааг өөрийн болгосон билээ.

Үүнээс өмнө тус группийн Ерөнхийлөгч агсан И Кун Хи сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын хамгийн баян хувьцаа эзэмшигчийн байр сууриа хадгалсаар ирсэн юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.