СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хятадад ассан гал ба Энэтхэгт ассан гал”

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын Коммунист намд харъяалагддаг цахим хаягнаас Вейбо цахим сүлжээнд нийтэлсэн зураг ихээхэн маргаан дагуулжээ. Уг зурганд Хятад ба Энэтхэгийн өнөөгийн нөхцөл байдлыг харьцуулсан байна.

Ингэхдээ БНХАУ байнгын сансрын судалгааны станцын их биеийг хөөргөж буй зургийг Энэтхэг дэх коронавирусийн нөхцөл байдалтай жишиж харуулжээ. Зургийн нэрийг “Хятадад ассан гал ба Энэтхэгт ассан гал” хэмээн өгсөн байна. Хятад сансрын судалгааны салбарт томоохон алхам хийж урагшилсан бол Энэтхэг улсад коронавирусээр нас барсан өвчтөнүүдийн цогцсыг гудамжинд галдан шатааж байгааг дүрсэлжээ.

. Олон нийтийн дунд шүүмж, маргаан гарсан тул удалгүй устгажээ.

Олон арван сая хэрэглэгчтэй Вейбо сүлжээнд Коммунист намын албан ёсны хуудаснаас тун зохисгүй зураг нийтэлсэн ба Хятад Энэтхэгт хүнд хэцүү цаг үед сайхан сэтгэлээр хандах ёстой хэмээн шүүмжлэгчид буруутгасан байна. . Хэдийгээр иргэдийн эрүүл мэнд аюулд учирсан ч улс төрийн сонгууль явагдаж, Ерөнхий сайд Нарендра Модигийн нам гол мужуудад ялагдал хүлээгээд байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын дарга Си Зиньпин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид коронавируст цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалд ихэд эмзэглэж байгаагаа илэрхийлэн эмгэнэл илгээсэн. Энэтхэгт эмнэлгийн ор, хүчилтөрөгчийн аппарат хүрэлцээгүй, хоногт 3689 хүн нас барж, 400,000 шинэ тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
203.91.115.49

өмхий хужаа нараас л болж дэлхий сүйрч байгаа болхоор бүх улс орон хятад улсаас нөхөн олговор нэхэмжлэх хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.