Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн нутгаар урсах Сэлэнгэ мөрөнг 4 дүгээр сарын 21-нд завиар гаталж явсан 10 хүн осолдож, 7 нь живсэн. Амиа алдсан 7 хүний 3-ынх нь цогцсыг одоо болтол олоогүй байна.
Хөвсгөл, Орхон, Булган, аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын ЗДТГ, иргэд нийлэн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 50 настай, эрэгтэй, Рашаант сумын харьяат 32 настай, эмэгтэй, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 8 настай охины цогцсыг машин, завь, морь, дрон ашиглан, явганаар хүртэл эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг өнөөдрөөс зогсоожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.