АНУ-ын Колорадо мужийн Дуранго хотод хоёр нохойтойгоо хамт салхилж байсан эмэгтэй рүү зэрлэг хар баавгай дайрч, амь насыг нь хороосон харамсалтай явдал болжээ.
39 настай эмэгтэйн найз залууг гэртээ ирэхэд ноход нь байсан боловч найз бүсгүй нь ор мөргүй алга болсон байжээ. Эрэгтэй цаг орчим хайсны эцэст найз бүсгүйнхээ цогцсыг 21:30 минутын үед олсон байна. Түүнийг олоход биеийнх нь хэд хэдэн хэсэг рүү баавгай дайрч, урж хазсан ул мөр үлджээ.
911 рүү залгаж дуудлага өгсний дараа цагдаа нар хэргийн газрыг шинжилж үзээд зэрлэг амьтны эмэгтэйн цогцсонд үлдээсэн шүдний мөр, үсийг олсон байна. ДНХ шинжилгээгээр эмэгтэй рүү дайрсан баавгай Америкийн хар баавгайн төрөл ба 10 гаруй настай эмэгчин амьтан болохыг тогтоожээ.
Мөн үнэрч нохдоор мөрдүүлэн хэргийн газраас холгой хоёр бамбарууштай эмэгчин хар баавгайг олсон байна. Ойролцоох оршин суугчдын аюулгүй байдлын үүднээс гурван баавгайг өөр газарт шилжүүлжээ.
Хар баавгай нь саарал, хүрэн баавгайнуудаас биеэр жижиг, аймхай ичимхий бөгөөд өөрт аюултай газраас зугтахыг илүүд үздэг хэмээн амьтан судлаачид таамагладаг. Хар баавгай хүн рүү дайрсан тохиолдол маш цөөн буюу 50 жилийн хугацаанд ердөө гуравхан удаа гарсан байна. Колорадо мужид ойролцоогоор 17,000-20,000 хар баавгай нутагшсан гэж байгаль орчныг хамгаалагчид мэдээлжээ.
Эх сурвалж: Washington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Муу нохой тэжээж дээ
Hohoi bambaruuruu dairsan eh exen2 taarsan bnda
Emegchin ur toltei amitan mash dogshin baidag yalanguya baavgai