СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ, ОХУ-ын харилцаа "Хүйтэн дайн"-ы үеэс муу байна гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ болон ОХУ-ын харилцаа холбоонд харилцан хүндлэл байхгүйн улмаас нөхцөл байдал "Хүйтэн дайн"-ы үеэс ч дор болсон гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлжээ.

Тэрээр "АНУ ашиг сонирхлын тэнцвэр дээр суурилсан, харилцан бие биеэ хүндэтгэх яриа хэлэлцээрээс зайлсхийвэл бид Хүйтэн дайны үеэс ч ч дор нөхцөлд амьдрах болно" хэмээн тэмдэглэжээ.

Лавров энэ талаар "Хүйтэн дайны үед хурцадмал байдал ширүүсэж, эрсдэлтэй хямралын нөхцөл байдал байнга гарч ирдэг байсан ч хоёр талаас харилцан хүндэтгэлтэй ханддаг байсан. Гэвч одоо энэ алдагдсан юм шиг санагдаж байна" хэмээн тайлбарласан юм.

Энэ сарын эхээр Жо Байдены Засгийн газар ОХУ-ыг 2020 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, нөлөөлсөн гэж буруутган, хориг арга хэмжээ авсан билээ.

Тэгвэл Оросын талаас мөн хариу цохилт хийж, АНУ-ын 10 дипломат ажилтныг улсаасаа хөөн, Америкийн одоогийн болон хуучин найман албан тушаалтныг хар жагсаалтад оруулж, тус улсын Элчин сайдын яамны үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг чангатгасан билээ.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.