Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 911 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 823 нь нийслэлд батлагдсанаар нийт тохиолдлын тоо 34 431 болсон бол, хөдөө орон нутагт буюу 20 аймагт 88 тохиолдол бүртгэгдсэнээр нийт тоо 4319 боллоо.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо 39381 болж байгаагаас нийт 22932 хүн эдгэрчээ.
Түүнчлэн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 36 болон 60 настай эрэгтэй өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад корлнавиурст халдварын улмаас 119 хүн нас бараад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.