СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-03

Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хуульд заасны дагуу нэр дэвшичдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг ажлын тав хоногт багтаан гүйцэтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-т

“Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, намын дарга асан С.Эрдэнэ, ХҮН-аас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар нэр дэвших эрхээ авч, Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.