СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Барилдааны үеэр тархиа гэмтээсэн сумочин нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Японы  сумо бөх Хибикирю өнгөрсөн сарын барилдаанаар тархиараа газар савж унан бэртэл авсан юм. 28 настай жинхэнэ нэр нь Мицуки Амано бөх тархиндаа авсан бэртлийн улмаас пүрэв гарагт таалал төгсжээ.

Уг явдал Японы сумо бөхийн холбоо барилдааны үеэр бөхчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх дүрэм журмаа өөрчлөх ёстой гэсэн шүүмжлэлийг улам дэвэргэж байна.

Хибикирю барилдааны үеэр тархиараа шалан дээр унасан. Түүнийг хүмүүс тойрон зогссон бөгөөд босч чадаагүй тул таван минут гаруйн дараа дамнуурга дээр хэвтүүлэн эмнэлэг рүү авч явжээ. .

Өнгөрсөн нэгдүгээр сарын барилдааны үеэр сумочин Шонанноуми өрсөлдөгчтэйгээ мөргөлдөж шалан дээр унасан бөгөөд хэд хэдэн удаа босох гэж оролдсоныхоо эцэст барилдаанаа үргэлжлүүлэхийг хүсчээ. Дээрх үйл явдлуудыг сумо бөх сонирхогчид хурцаар шүүмжлэн, дүрэм журамдаа нэмэлт өөрчлөлт оруулж, бөхчүүдийн эрүүл мэндэд анхаарал тавихыг шаардаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.