Сүүлийн 24 цагт 1356 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрийн 1190 нь дотоодод буюу ойрын хавьтагч нараас илэрсэн бол 28 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.
Зөөвөрлөгдсөн 28 тохиолдлын нэг нь дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор Энэтхэгээс ирсэн Монгол Улсын иргэн бол бусад нь мөн энэ өдөр Казахстанаас ирсэн Монгол Улсын найман иргэн байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн 19 иргэнээс коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Энэтхэг иргэдийн 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдсан байгаа аж.
Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн.
Эдгээр иргэний 11 нь Монгол Улсын иргэн бол үлдсэн нь гадаадын иргэн байсан юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд халдварын тархалт нэмэгдэж буй Энэтхэг улсаас зугтсан иргэд манайд ирсэн үү гэх хардлага үүсээд байв.
Тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нь нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн аж. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэгт урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад ирсэн хүмүүс байжээ.
Энэтхэгээс ирсэн ажиллах хүчнийг Дорноговь аймгийн Алтанширээтэд тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан, PCR шинжилгээтэй байсан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жилын өмнө МАН ын сүгнүүд хулгайгаар хужаа импортолж корона тараасан. Өнөөдөр бүр давхар мутацитай вирус тарааж улс төрийн ашиг олох нь..