СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайлгачийн занданшуулсан шарилыг судлахад жирэмсэн эмэгтэйнх байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Польшийн нийслэл Варшав хотын Үндэсний музейн занданшуулсан шарил судлалын эрдэмтэд дэлхий дээрх цор ганц жирэмсэн эмэгтэйн занданшуулсан шарилыг олжээ.

Тус музейд 1826 онд ирсэн занданшуулсан шарилыг тайлгач эрэгтэйнх гэж итгэсээр ирсэн боловч уг шарил нь үнэн хэрэгтээ бие давхар эмэгтэйнх байжээ. Тайлгач гэж итгэж байсан шарилын рентген зургийг авахад эр хүний бэлэг эрхтэн байхгүй, эсрэгээрээ мөр давсан урт буржгар үстэй, 20-30 настай, долоо орчим сартай ураг тээсэн эмэгтэйнх болохыг тогтоожээ.

Дэлхий дээр занданшуулсан шарил элбэг боловч жирэмсэн эмэгтэйн шарил огт байдаггүй байна. Эмэгтэйн шарилыг занданшуулахдаа чухам яагаад ургийг их биеэс нь салгаагүйг эрдэмтэд ойлгоогүй ажээ.. Польшийн эрдэмтэд эмэгтэйн нас барсан шалтгааныг тодруулахаар судалгаагаа үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.