СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Киргизийн хил дээрх мөргөлдөөний улмаас 13 иргэн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Киргиз, Тажикистан хоёр улсын хил дээр өрнөсөн мөргөлдөөний улмаас амиа алдсан киргиз иргэдийн тоо 13 болж, 121 хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээлжээ.

Албаны хүний хэлснээр шархадсан 25 хүнийг тусгай үүргийн онгоцоор Баткен хотоос Бишкек рүү шилжүүлж, Киргизийн гэмтэл согог болон мэс заслын төв эмнэлгүүдэд хэвтүүлсэн байна.

Киргиз, Тажикистаны хоорондох хилийн Баткен хэсгийн зөрчилдөөний талаар албаныхан энэ сарын 28-нд мэдээлсэн юм. Үүний дараагаар хоёр талаас бие бие рүүгээ чулуу шидэж эхэлсэн байна.

Энэ үеэр Тажикистаны гурван иргэн болон Киргизийн гурван иргэн алагдаж, нийт хохирогчдын тоо 100 давжээ. Үүнээс хэдэн цагийн дараа хилийн хүчнүүд харилцан гал зогсоохоор тохиролцон, ухарсан байна.

Уг хоёр улсын хоорондох хил нь үе үе орон нутгийн иргэд болон хил хамгаалагчдын хоорондын зөрчилдөөний бүс болж хувирдаг билээ. Хилийн заагийг тодорхой зааж өгөөгүй нь мөргөлдөөний гол шалтгаан боолдог байна.

Эх сурвалж: Риа Новости

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.