СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-29

МАН, МАХН нэгдсэнээр “ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Өнөөдөр /2021.04.29/ МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа цахимаар боллоо. Хоёр намын хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд зохион байгуулжээ.

Уг хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжчигдийн төлөөлөл оролцсон байна. 

Хоёр намаас гарсан ажлын хэсгээс Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийнзасгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг 10 зорилт бүхий хамтарсан уриалгыг 2021 оны 3 сарын 17-ны өдөр гарган, нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм.

Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МОНГОЛ АРДЫН НАМ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ НЭГДЭН НИЙЛЭХ ГЭРЭЭ”-г боловсруулан 2021 оны 04 сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа.

 

МАН,МАХН нэгдэн нийлснээр улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа ч хоёр намын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдлээ. Мөн Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mongol
3 жилийн өмнө
103.229.122.244

Amjilt

Zochin
3 жилийн өмнө
202.55.188.38

30 jil turiin undur sentiid suuj baihdaa yu hiij baisan ym. Dunguj odoo shineer turiin alband orj baigaa met dongosohoo boli. Ih udirdagch Tsedenbaliig Orosod tsulj turiig samarch ulsiin umch hulgailj huuli duremgui bolgoson nuhduud shudarga niigem togtoono gene ee. Shudarga huulitai bol ta buhen shorond orj shond duujledeh ystoi.

Зочин
3 жилийн өмнө
192.82.92.201

amjilt husie..................

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.