СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: БНХАУ сансрын судалгааны байнгын станцын гол эд ангиа хөөргөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ сансар судлалын салбар дахь байр сууриа бататгахын тулд байнгын станцтай болохоор төлөвлөсөн. Тус станцын гол их биеийн эд анги болох Тиань Хэ модулийг хөөргөжээ.

Венчангийн сансрын буудлаас Лонг Марч-5Б пуужингаар хөөргөсөн их биед багийн гишүүдийн байрлах газар багтаж байгаа юм. Хятадын Засгийн газар байнгын сансрын судалгааны станцаа 2022 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн.

Одоогоор дэлхийн тойрог замд Олон улсын сансар судлалын станц байнгын үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц сансар судлалын станц юм. Уг станц 2024 онд үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөсөн билээ.

БНХАУ өмнө нь туршилтаар Тиангонг-1, Тиангонг-2 сансрын станцуудыг дэлхийн тойрог замд хөөргөсөн. Харин . Үүнээс өмнө Хятадын Засгийн газар дахин 10 гаруй модулийг хөөргөхөөр төлөвлөөд байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.