ХБНГУ-ын зүүн хэсгийн Потсдам хотын "Оберлин" эмнэлгийн ажилтан дөрвөн өвчтөний амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, саатуулагджээ. Цагдаа нарын мэдээлснээр уг ажилтан нь 51 настай эмэгтэй аж.
Орон нутгийн офицерууд өнгөрөгч лхагва гарагт дуудлага хүлээж авсан бөгөөд 21:00 цагийн өмнөхөн хэргийн газарт очсон байна. Бранденбург мужийн цагдаагийн газрын мэдээлснээр өвчтөнүүдийн өрөөд байсан дөрвөн хохирогч аль хэдийн нас барсан байсан бөгөөд дахин нэг хүн хүнд шархадсан байжээ.
Цагдаагийн төлөөлөгч Торстен Хербст "Хохирогчид гадны нөлөөтэй хүчирхийлэлд өртсөнийг илтгэх шинж тэмдгүүд илэрсэн" хэмээн тэмдэглэжээ. Мөрдөн байцаагчид одоо хэргийн тодорхой нөхцөл байдлыг шалгаж байгаа хэдий ч саатуулагдсан эмэгтэйг аллагын гол сэжигтэн гэж үзэж байгаа юм.
Орон нутгийн Potsdamer "Neueste Nachrichten" сонинд мэдээлснээр амиа алдсан хохирогчид нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч, халамжилдаг "Сесснелда фон Сальдерн" байгууламжийн оршин суугчид байжээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.