МАН, МАХН нэгдэх "Эв нэгдлийн гэрээ"-д гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох нь нэгэнт эргэж, буцалтгүй болов.
Уг нь УИХ-д суудалтай МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өрсөлдүүлэх эрхтэй ч угшил нэгт МАН-тай ийн нэгдсэнээр тэд өөрсдийн нэр дэвшигчээ татахаар шийджээ. Чухам ямар тохиролцооны үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн нь улс төрийн хүрээлэл дунд анхаарал татаж байна.
Албан бус мэдээллээр МАХН ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ татаж, МАН-ын нэр дэвшигчийг, тэр дундаа У.Хүрэлсүхийг дэмжиж орохын тулд юун түрүүнд УИХ-д одоо байгаа сул орон тоон дээр гишүүнтэй болох санал тавьжээ. Тэгэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн хүү Батшугарыг УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу СХД-ийн нөхөн сонгуульд ялуулах тохироо хийсэн гэх таамаг байна.
Үүн дээр нэмээд дараагийн Засгийн газарт МАХН-аас хоёр сайд, хэд хэдэн дэд сайд мөн хэд хэдэн агентлагийн даргын суудал авах тохироо хийсэн гэх.
МАХН өмнө нь Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт эвсэж ажиллахдаа Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчны яам, Эрүүл мэндийн яамдыг өөрсдийн хүнээр удируулж байсан түүхтэй.
Тэгвэл энэ удаад ч Барилга хот байгуулалтын яам болон Байгаль орчны яамдад өөрсдийн хүнээ сайдаар томилуулах тохироонд хүрсэн ажээ. Ингэхдээ БХБ-ын сайдад З.Баянсэлэнгэ, Байгаль орчны сайдад Б.Тулгыг томилуулах гэнэ.
Харин дэд сайдуудад МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян, Н.Уламбаяр нарын хэд хэдэн хүнийг томилуулахаар ярьсан гэх мэдээлэл олон нийтийн дунд гарч эхэлжээ. Чухам тус хоёр нам тохироондоо хүрч чадах эсэхийг цаг хугацаа харуулах нь.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Jinhene eh oron ard tumniihee erh ashgiig 1 rt tawidag shalgarsan udirdagch , shunalgui humuus turiig udirdah tsag hezee ireh yum boloo.,..