СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Токиогийн Олимпийн тамирчдаас өдөр бүр шинжилгээ авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Өнгөрсөн зун болох ёстой байсан Токиогийн Олимпийн наадам энэ жилийг хүртэл хойшилсон билээ. Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулагчид аюулгүй байдлын үүднээс бүх тамирчдаас өдөр бүр Ковид-19-ийн шинжилгээ авахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн зуны Олимпийн наадам цар тахал дэлхийн нийтийг хамарсан хүнд үед тохиож байгаа тул бүх оролцогчид идэх, уух, унтах, дасгал сургуулилалт хийх, тэмцээнд оролцохоос бусад үед заавал амны хаалт зүүх шаардлагыг тавьж байна.

Токиогийн Олимп болон Паралимпийн наадмыг олон улсын зочид үзэх боломжгүй бөгөөд дотоодын үзэгчид үзэх эсэхийг зургадугаар сард шийднэ. Зохион байгуулагчид тамирчдыг заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй ч Токиод ирснийхээ дараа гурав хоног тусгаарлагдах шаардлага тавьж байна.

. Тус улсад одоогоор цар тахлын халдварыг бууруулахын тулд тавдугаар сарын 11 хүртэл онц байдал зарлаад байгаа юм. Олимпийн наадам долдугаар сарын 23-ны өдөр эхлэх бол Паралимпийн наадам наймдугаар сарын 24-нд эхэлнэ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.