МАН, МАХН нэгдэх "Эв нэгдлийн гэрээ"-д гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарах өргөдлөө хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2017 онд МАХН-д элсэж байсан бөгөөд таван жил орчим тус намд хүчин зүтгэсний эцэст өнөөдөр ийнхүү тус намаас гарч байгаа ажээ.
Тэрээр, "МАН-ын 62 суудлыг 63 болго гэж намайг сонгоогүй учраас МАХН-аас гарч байна" хэмээжээ.
Гэвч түүний намаасаа гарч байгаа шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй гэж олон нийт таамаглаж байна. Учир нь МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхгүйн дээр, МАН-тай нэгдэж байгаа нь МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын боломжийг хааж байгаа хэрэг юм. Тиймээс тэрээр ийнхүү МАХН-аас гарах шийдвэрт хүрчээ.
Харин одоо УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ардчилсан намд элсэх үү, эсвэл бие дааж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү, бүүр өөр сонголт хийх үү гэдэг асуулт үлдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хаан ч байсан дэмжинэ...