ДЭМБ-ын зүгээс Ази номхон далайн улс орнуудыг шинэ коронавирустэй холбоотой судалгаа хийхийг зөвлөж, санхүүжүүлсэн. Тиймээс манай улсын хувьд хүн амын насны бүлгүүдэд халдвар тархалт хэр зэрэг байгааг АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн тэнхимийн эрхлэгч Баттогтох ЭМЯ-ны хурлын үеэр таницууллаа.
Тэрбээр "Найман аймаг хоёр хотын хэмжээнд 5000 хүнийг хамруулан, дагаж судалж байна. Одоогийн үр дүнгээр 30-39 насныхан түлхүү халдвар авсан байсан. Энэ судалгаа дуусаагүй. Судалгаанд хамрагдсан иргэдээ дагаж судалж байгаа. Шинж тэмдэг багатай халдвар авсан хүмүүс хөл хорио тогтоохоос өмнө маш бага хувиар хүн амын дунд байсан гэж таамаглаж байгаа.
Эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйгээр өвчилж байгаа иргэд насны бүлгүүдэд хэд байна вэ гэдгийг судалж байгаа. Өвчлөл нас баралтын хамаарал, эсрэг биеийн хэмжээг харьцуулан судалж байгаа.
Судалгаанд оролцогчдоос гурван сарын зайтай хоёр удаа ийлдэс/цус/ цуглуулаад, асуумж аваад явж байна. Одоогийн байдлаарх үр дүнгээс харвал,
Дотоодын халдвар батлагдахаас өмнө цуглуулсан сорьцуудад маш бага хэмжээтэй эсрэг бие илэрч байгаа бөгөөд 2020 оны эрт үеийн эсвэл 2019 оны сүүл үеийн халдвар байхыг үгүйсгэхгүй" гэсэн юм.
Хүний зохион бүтээгээд байгаа вирусийн эсрэг хамгаалах өвөрмөц арга нь вакцин юм. Тиймээс иргэд ухамсартайгаар хандаж, вакциндаа хамрагдаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.