СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хавайд бага насны хүүхэд коронавирусээр нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Хавай арлын эрүүл мэндийн газраас эцэг эхийн хамт амрахаар ирсэн 10 орчим насны хүүхэд коронавирусийн халдвар авч, улмаар нас барсан тухай мэдээллээ. Тус мужид коронавирусийн халдвараар 33,000 орчим иргэн өвчилж, 479 хүн нас барснаас анх удаа бага насны хүүхэд Ковид-19-өөр халдварлаж нас барсан тохиолдол болж байна.

Хүүгийн эцэг эх нь Хавайд амралтаар ирэхээсээ өмнө коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн байжээ. . Хүүгийн эцэг эхэд шинжилгээ хийхэд тэднээс халдвар илрээгүй гэжээ.

Хавай муж коронавирусийн сөрөг хариу гарсан болон вакцинд хамрагдсан аялагч, жуулчдыг 10 хоног тусгаарлах шаардлагагүйгээр хүлээж авч байгаа юм. Тав болон түүнээс доош насны хүүхдүүдээс шинжилгээний хариу шаардахгүй байгаа бөгөөд нас барсан хүүг ирсэн даруйд шинжилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

АНУ даяар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг 140 сая гаруй хүн, хоёрдугаар тунг 96 сая гаруй хүн хийлгэсэн бөгөөд Хавай мужийн 1,5 сая оршин суугчийн тэн хагас нь вакцин нэгдүгээр тунд, 30 гаруй хувь нь хоёрдугаар тунд бүрэн хамрагджээ.

Эх сурвалж: Fox 59, KTVU   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.