АНУ-ын Умард Кэролина мужийн 12 настай хүү цар тахлын үеийг ашиглан нэмэлт хичээл үзсэнээр ахлах сургууль, коллежээ зэрэг төгсөхөөр болжээ. Майк Виммер дөрвөн жил суралцах ёстой хичээлийг ердөө нэг жилийн дотор үзэж дуусгасан байна.
Тэр тавдугаар сарын 21-ний өдөр Рован Кабаррус коллежийг төгсөх ба үүнээс долоо хоногийн дараа буюу 28-ны өдөр Конкорд академийн ахлах сургуулийг төгсөж батламжаа авах ажээ. Коллежийн голч дүнгээ 4-өөр төгсөж байгаа бол ахлах сургуулиа 5,45 голчтой төгсөж байна.
Ангийнхаа оюутан, сурагчдаас олон дүү боловч робот технологид чин сэтгэлээсээ дуртай байна. Түүний хамгийн дуртай хичээлүүд нь математик болон шинжлэх ухааны хичээл ажээ. Виммер ердөө ой хагастай байхдаа анхны iPad-аа авч, ажиллуулж сурсан байна. Үүгээр зогсохгүй цахим сүлжээнд өөрийн гэсэн платформыг бий болгож Reflect Social нэртэй стартап бизнесээ эхлүүлжээ.
Ирээдүйд бусдын амьдралд тус нэмэр болж, сайжруулах технологийг бүтээх нь түүний гол зорилго ажээ. Виммерийн эцэг эх хүүгээрээ маш их бахархаж байгаа бөгөөд нэг хаалга хаагдсан ч өөр гарц хайж олдог нь түүний чадвар гэж ээж Мелисса нь ярьжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.