Их Британийн Food Awards компанийг үүсгэн байгуулагч Кэролин Кенионы санаачилсан “Ягаан хатагтай” жилийн шилдэг хоолны гэрэл зураг, уран бүтээлч шалгаруулах олон улсын тэмцээн ялагчаа тодруулжээ. Арав дахь жилдээ зохион байгуулагдсан тэмцээнд дэлхийн 70 гаруй орны 10,000 гаруй гэрэл зураг өрсөлдсөнөөс Хятадын уран бүтээлч оны шилдэг хоолны гэрэл зурагчин болсон байна.
Хятадын Шанси мужийн Личен хотод гэрэл зурагчин Ли Хуайфенгийн дарсан “Амт” нэртэй гэрэл зураг техникийн үзүүлэлтээр өнгө гэрлээрээ бусад зургаас ялгарч, мөн агуулга зохиомжоороо өвөрмөц байсныг хатагтай Кенион онцолжээ. Уг зурган дээр жирийн нэгэн гэр бүл оройн хоолоо хамтдаа аз жаргалтайгаар хийж байгааг харуулсан байна. Цар тахлын улмаас тусгаарлагдаж байгаа гэр бүлүүдэд хайр, аз жаргалыг мэдрүүлж чадсанаараа давуу тал ажээ.
Энэ жилийн “Ягаан хатагтай” оны шилдэг хоолны гэрэл зураг шалгаруулах тэмцээний бусад төрлүүдэд шалгарсан зургуудыг сонирхуулж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.