Монгол Улс дөрөвдүгээр сарын 30-нд 40,000 тун Спутник V вакциныг татан авахаар болсныг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ.
Д.Цогтбаатар “40 мянган тун Спутник V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ачигдаж, Инчеоноор дамжин Монголд ирэхээр болжээ” хэмээн твиттер хаягтаа мэдээлсэн байна.
Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакциныг худалдан авахаар гэрээлсэн. Үүний эхний ээлжийг дөрөвдүгээр сард багтаан татан авна хэмээн УОК мэдээлж байсан. Мөн Сангийн сайд Б.Жавхлан энэ долоо хоногтоо багтааж эхний ээлжийн Спутник-V вакцин ирэхээр ярилцаж байгаа гэж мэдэгдсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.