СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Samsung"-ийн гэр бүл өв залгамжлалын татварт 12 их наяд вон төлнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

БНСУ-ын "Samsung" группийн Ерөнхийлөгч агсан И Кун Хигийн өв залгамжлагчид өв залгамжлалын татварт 12 их наяд вон буюу 10.7 тэрбум гаруй ам.долларыг төлөхөөр болсноо өнөөдөр мэдэгджээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр өв залгамжлалын татварын хэмжээ юм.

бөгөөд үүнд 19 их наяд воны үнэлгээтэй хувьцаа багтаж байгаа аж. Хэрэв түүний үл хөдлөх хөрөнгийг оруулж үзвэл түүний нийт хөрөнгө 25 их наяд вон давж магадгүй юм. 

И Кун Хигийн өв залгамжлагчдаар түүний эхнэр Хонг Ра Хи, хүү И Жэ Ён болон И Бү Жин, И Со Хён гэх хоёр охин нь үлдсэн билээ.

Тэгвэл тэд өв залгамжлалын татвараа хэсэгчлэн төлнө гэж мэдэгдсэн байна. Тэд өвлөж авсан хөрөнгийнхөө зургааны нэгийг энэ сарын сүүлчээр төлөөд, үлдсэнийг нь ирэх таван жилийн хугацаанд төлөх боломжтой юм.

Тэд коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэлд туслах зорилгоор 700 тэрбум вон хандивлах бөгөөд үүний 500 тэрбум нь Өмнөд Солонгосын анхны халдварт өвчний мэргэшсэн эмнэлгийг барихад зориулагдах аж. Энэхүү хөрөнгө оруулалт нь ойрын 10 жилд 17 мянган насанд хүрээгүй өвчтөнд тусламж үзүүлэх юм.

Түүнчлэн Түүний цуглуулгад багтдаг үндэсний баялаг болон алдартай уран зургуудыг төрөл бүрийн музей, урлагийн төвд хандивлах бөгөөд эдгээр бүтээл нь 1-2 их наяд воноор үнэлэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.