Явуулын багаар байгууллагууд дээр очиж цус цуглуулах ажил үргэлжилж байна. Учир нь хатуу хөл хорионы улмаас донорууд тодорхой хугацаагаар цусаа өгөх боломжгүй болж, цусны нөөц хомстож эхэлжээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг:
-Хатуу хөл хорионы улмаас донорууд маань цусаа хандивлаж чадахгүй байдалд хүрээд байна. Манай төв гурван төрлийн цусан бүтээгдэхүүн нийлүүлдэг. 7-14 хоногийн нөөцтэй байна.
Хоёр тунгаа тариулсан буюу бүрэн дархлаажсан донорын хувьд 14 хоногийн дараагаас цусаа өгөх боломжтой. Иймд хөл хорионы дараа доноруудыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.