Франц улсын армид алба хааж байгаа болон алба хаасан цэргүүд шашны хэт даврагчдаас болж иргэний дайн гарч магадгүй гэдгийг сэрэмжлүүлсэн ил захидал илгээжээ. Уг захидалд Францын армийн эрэгтэй, эмэгтэй 1,000 алба хаагч гарын үсэг зурсны дотор тэтгэвэрт гарсан 20 генералын нэр багтсан байна. Уг ил захидал хэвлэгдэж гарсны дараа Засгийн газрын зүгээс хурцаар шүүмжлэн буруутгажээ.
Энэ сарын 21-ний өдөр “Цаг хүнд байна, Франц аюулд орлоо” гэсэн сэдэвтэй ил захидал хэт барууныг баримтлагч талын сэтгүүлд хэвлэгдэн гарав. Энэ нь төрийн эргэлт хийж, хувьсгал хийхийг оролдсон явдал бүтэлгүйтсэнээс хойш 60 жил өнгөрсөн цаг хугацаатай давхацжээ.
Засгийн газар улсын нутаг дэвсгэрт исламын хэт даврагсад бүхэлд нь эрх мэдлээ тогтоох гэж байна гэсэн утгатай ил захидлыг цэрэг дайчдыг хэт шүтсэн, улс үндэстнийг хуваан бутаргахыг санаархсан үйлдэл хэмээн буруутгаж байна.
Барууны үзэл баримтлагч улс төрч Марин Ле Пен ирэх жилийн Франц улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бөгөөд тэрээр хуучин генералуудыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.