СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Gold room” лоунжоос зохион байгуулсан архи уух тэмцээн хүний аминд хүрэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, “Виктория” төвд үйл ажиллагаа явуулахаар 2020 оны нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн “Gold room” лоунжийн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ.

“Жи эм консалтинг” ХХК-ийн захирал Ш.Дулам хамаарал бүхий дээрх уушийн газрынхаа нээлтийг тэр өдөр зохион байгуулж, урьсан зочдынхоо дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уусан тохиолдлын тоогоор мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохион байгуулжээ. Уг тэмцээнд оролцсон Ө гэх залуу олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг их хэмжээгээр нэг дор богино хугацаанд хэрэглэснээс болж тэр даруйд амиа алдсан юм.

Тэмцээний үеэр талийгаач орц найрлага нь өөр долоон төрлийн хоёр литр согтууруулах ундаа, 250 мл энергийн ундааг гурван минутийн хугацаанд уусан бөгөөд тэр даруйдаа спиртийн агууламжийн хурц хордлогод орон, амиа алдсаныг ШШҮХ-гийн шинжээчид тогтоожээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас “Gold room” лоунж, “Жи эм консалтинг” ХХК-ийн захирал Ш.Дуламд Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх хэргийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд хэлэлцээд, хохирогч өөрийн сайн дурын үндсэн дээр тэмцээнд оролцсон, шүүгдэгч Ш.Дулам гэм буруугүй гэж дүгнэн цагаатгажээ. Цагаатгах тогтоолыг эсэргүүцэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм.
Олон төрлийн согтууруулах ундаа хольж, нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай хор уршиг учруулдаг гэдгийг бүгд мэддэг. Гэвч болгоомжгүй, тоглоом наргиан болгосноос бусдын аминд эрсдэл учруулсан тохиолдол гарсан учраас иргэд цаашид сэрэмжлэх хэрэгтэйг дээрх тохиолдол илэрхийлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.115

Архинаас биш. Энержи дринкээс болж байгаа юм. Энержи дринкийг ариитай хольж ууж болдоггүй. Худлаа гэвэл red bull and alcohol гээд гүүглээс хай.

Ядам
3 жилийн өмнө
64.119.26.21

Energi drink. Архитай хольвол шууд үхэл

Зочин
3 жилийн өмнө
62.165.212.127

ymaanii mahnii araas us uusantai agaar neg shuudee arhitai energy chni

Зочин
3 жилийн өмнө
192.82.90.104

Юун цагаатгах бэ....????новшнуудаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.