Тэрээр захидалдаа,
“Ковид-19 цар тахал дэлхий нийтэд төдийгүй Энэтхэг улсад ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байгаад миний сэтгэл ихэд зовниж байна.
Цар тахал өвчний тархалт асар хурдацтай газар авч байгаа энэ хүнд цаг үеийг бид Энэтхэгийн ахан дүүстэйгээ хамтдаа даван туулахын төлөө бат зогсож байгаагаа илэрхийлж, “Далай Ламын Итгэлийн сан”-аас (Dalai Lama Trust) Энэтхэгийн Ерөнхий сайдын дэргэдэх “Гамшгаас хамгаалах сан”-д (PM-CARES) тодорхой хэмжээний санхүүжилт олгох хүсэлтээ илэрхийлээд байна.
Энэ аюулт цар тахлыг зогсоохын төлөө, тэр дундаа галын тэргүүн шугамд чин зориг гарган, хичээн ажиллаж буй хүн бүрт талархлаа илэрхийлье.
Аюулт тахал өвчин үтэр түргэн амарлихын төлөө үргэлж залбирч буй” гэжээ.
https://www.dalailama.com/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.