СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөл хорио хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн эрдэмтэд коронавируст цар тахлын улмаас улс орнуудад тавьж буй хорио цээр, хөл хорио бага насны хүүхдүүдийн хэлний хөгжил, ярих чадварт сөрөг нөлөө үзүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Уг судалгааг Англи даяар 50,000 орчим хүүхдүүдийн мэдээлэл дээр үндэслэн хийсэн байна.

Нэн ялангуяа 4-5 насны хүүхдүүдэд хэл яриагаа хөгжүүлэхэд тусламж шаардлагатай байна гэдгийг судалгаа харуулжээ. Цаашлаад хүүхдийн хэл ярианы хөгжил удаашралтай, сул байх нь суралцах чадварт удаан хугацаанд нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг байна.

Их Британийн Засгийн газар бага насны хүүхдүүдийн сургалтын хоцрогдлыг арилгахын тулд 18 сая фунт стерлингийн хөрөнгө оруулж байгаа юм. .

Хүүхдүүд нийгмээс тусгаарлагдаж, эцэг эхтэйгээ өнгөрөөх цаг нь багасч, тоглоомын өдөргүй болж, олон нийтийн газарт амны хаалт зүүж байгаа нь өдөр бүр ярих хэрэгцээтэй үгийн баялаг, харилцааг нь илт бууруулж байгаа юм. Судалгаагаар 2020 оны есдүгээр сард сургуульд элссэн шинэ сурагчдын 78 хувьд нь өмнөх жилүүдэд сургуульд элссэн хүүхдүүдээс илүү харилцааны тусламж хэрэгтэй байгаа бол 96 хувьд нь хэл ярианы хөгжлийн бэрхшээл тулгарч байна гэжээ.

Мөн эцэг эхчүүдийн 56 хувь нь хөл хорионы дараа сургуульд элссэн, элсэх гэж байгаа хүүхдүүддээ ихээхэн сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.