Хөл хорионы үед иргэд эмнэлгийн байгууллагуудаар хэрхэн яаж үйлчлүүлж байгаа талаар Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж байгаа иргэдээс тодрууллаа.
Эмнэлэгийн хяналтанд байгаа иргэдийн хувьд эмчийн бичгээ үзүүлэн автомашинаараа зорчих боломжтой байгаа юм. Харин гэнэтийн шаардлагаар эмнэлэгээр үйлчлүүлэх иргэдийн хувьд гэрээсээ алхаж ирэхээс өөр сонголтгүй байгаа талаар дурдлаа.
Шүд нь өвдсөн тул өглөө нийтийн тээврээр автобусаар ирсэн ч оройны 17:00 цагийг хүлээж чадахгүй тул гэр руугаа алхана хэмээн нэгэн иргэн дурдсан юм.
Нийтийн тээвэр зогссон цагаар эмнэлэгүүд хоосон байна. Үзүүлэхээр ирсэн иргэд алхаж, автобус явах цагийг хүлээж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.