ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хөл хорионы ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.
-Хатуу хөл хорионы ач холбогдол нь юу вэ?
-Хатуу хөл хорионы үед эмнэлгийн тусламжийн нөөцөө бүрдүүлж, нөхцөл байдлын тооцоолол хийдэг. Мөн вакцины үр дүнг хамгаалдаг. Вакцин хийлгэсэн хүмүүсийг халдварт өртүүлэхгүй байх ач холбогдолтой. Халдварын тохиолдол их байгаа болохоор мутацид орсон вирус тархах эрсдэлтэй. Аймаг орон нутагт тархвал Улаанбаатар хотоос илүү хүнд нөхцөлд орно. Хөл хорионы хугацааны 3 дахь долоо хоногоос тоо харьцангуй тогтвортой болж байна. Дархлаажуулалтын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна.
-Хөл хорионы үр дүнд тохиолдлын тоо хэд болох таамаг байна вэ?
-Хөл хорионы хугацаа уртасгах тусам тохиолдлын тоо буурч байна.
-Коронавирусийн халдвар авч нас барж байгаа хүмүүсийн хэд нь гэртээ нас барж байна вэ?
-Нас баралтын дата мэдээллийг нэгтгэж байна. Нас баралт 61 байхад 27 хувь буюу 12 нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй нас барсан. Сүүлийн үед гэрээр нас баралт бүртгэгдээгүй. Тиймээс иргэд хөл хорионы дэглэмийн үед нийгмийн харилцааг үүсгэхээс татгалзах шаардлагатай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.