Нийслэлд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлээд байна. Өнөөдөр 50750 хүнд вакцин хийхээр төлөвлөсөн бөгөөд АстраЗенека, Вероселл вакцины давтан тун болон 45-аас дээш насны иргэдийн Вероселл вакцины I тунг нийслэлийн дүүргүүдэд хийх юм байна.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 18-аас дээш насны бүх иргэдэд вакцины нэг, хоёрдугаар тунг зэрэг хийж эхэлжээ. Бусад дүүргүүдэд 45-аас дээш насны иргэдэд вакцины эхний тунг хийж байгааг анхаарна уу.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна. энд дарж харна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.