СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европын Холбоо "АстраЗенека" компанийг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Европын Холбоо "АстраЗенека" коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгчийг шүүхэд өгөн, хууль ёсны арга хэмжээ авч эхэлснээ мэдэгджээ.

Харин вакцин үйлдвэрлэгч компанийн зүгээс энэ алхмыг "ач холбогдолгүй" зүйл гэж мэдэгдэн, шүүх дээр өөрсдийгөө бат хамгаална гэдгээ онцолжээ.

Европын Комиссын төлөөлөгчийн мэдээлснээр шүүхэд гомдол гаргах үйл ажиллагааг өнгөрөгч баасан гарагт эхлүүлсэн бөгөөд 27 гишүүн улс бүгд дэмжиж байгаа аж.

Хоёр тал өнгөрсөн оны 8 дугаар сард гэрээ байгуулсан бөгөөд Европын Холбоо нь "АстраЗенека" вакцины 300 сая тунг урьдчилан захиалсан билээ. Гэвч энэ оны эхээр вакцины үйлдвэрлэлд бэрхшээл гарсан тул нийлүүлэлт нь буурсан байна.

Европын Холбоо нь анх "АстраЗенека"-г дархлаажуулалтын арга хэмжээнийхээ гол вакцинаар ашиглахаар төлөвлөж байсан боловч одоо "Pfizer-BioNTech" вакцинд найдаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.