Токио-2020 олимпын наадмын эрх олгох туялзуур сэлэмний ази-номхон далайн орнуудын эрхийн төлөөх тэмцээн зохион байгуулагдлаа.
Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан тэмцээний Epee буюу хүнд сэлэмний ганцаарчилсан төрөлд Монгол улсын хошой аварга, спортын мастер Б.Амарзаяа эх орноо төлөөлөн ганцаараа оролцон хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний төрөл бүрт түрүүлсэн тамирчин олимпын наадамд зодоглох эрх авах байлаа. Хэдийгээр манай тамирчин олимпын эрхээ авч чадаагүй ч Монгол улсад хөгжөөд удаагүй байгаа энэхүү спортын төрлөөр олимпын эрхийн тэмцээнээс монгол тамирчин анхны медаль хүртсэн нь энэ байлаа. Тэрээр дараах тулаануудыг гүйцэтгэсэн юм.
Хэсгийн шатанд:
Монгол 🇲🇳 5:4 Тайланд 🇹🇭
Монгол 🇲🇳 5:4 Иран 🇮🇷
Монгол 🇲🇳 3:5 Вьетнам 🇻🇳
Монгол 🇲🇳 2:5 Австрали 🇦🇺
Монгол 🇲🇳 3:4 Энэтхэг 🇮🇳
Монгол 🇲🇳 5:3 Сири 🇸🇾
Хасагдах шатанд:
Монгол 🇲🇳 15:3 Филиппин 🇵🇭
Монгол 🇲🇳 15:14 Вьетнам 🇻🇳
Монгол 🇲🇳 14:15 Казакстан 🇰🇿
Манай тамирчны оролцсон төрөлд Сингапурын тамирчин алтан медаль хүртэхийн сацуу олимпын эрх авсан бол хагас шигшээд манай тамирчинг нэг оноогоор хожсон Казахстаны тамирчин мөнгөн медаль, Тайландын тамирчин Б.Амарзаяагийн хамт хүрэл медаль тус тус хүртсэн байна.