СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ АстраЗенекагийн 60 сая тун вакциныг хуваарилна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Засгийн газар ойрын саруудад АстраЗенека үйлдвэрийн коронавирусийн эсрэг вакцины 60 сая тунг дэлхийн бусад улс орнуудад хуваарилна гэдгээ мэдэгджээ. Хэдийгээр тус улсын холбогдох эрх мэдэлтнүүд тус вакцины хэрэглээг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч нөөц бүрдүүлж байна.

Бусад улс орнуудад вакцины хүртээмж хангалтгүй байхад Америкийн Засгийн газар их хэмжээний нөөц бүрдүүлж байгаад олон улсын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Мөн дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэхэд Америкийн оруулж буй хувь нэмэр хангалтгүй байна гэх шүүмжлэлт өртөж байна.

. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байден АстраЗенекагийн дөрвөн сая тун вакциныг Мексик, Канад улсуудад илгээхээ мэдэгдсэн билээ.

Эхний ээлжинд 10 сая тун, үргэлжлүүлээд 50 сая тун вакцин үйлдвэрлэлтийн шатанд явагдаж байгаа гэж Цагаан ордон мэдээлжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч 60 сая тун вакциныг ямар улс орнуудад, хэрхэн зохион байгуулалттайгаар хуваарилах явцыг илүү тодорхой болгосны дараа дэлгэрэнгүй мэдээлнэ гэлээ.

. Даваа гарагт Ерөнхийлөгч Байден Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар холбогдож, хүчилтөрөгчийн аппарат, вакцин үйлдвэрлэх материал, эм эмчилгээний эд зүйлс зэргийн яаралтай тусламж үзүүлэхээ амласан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.