СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эзэнгүй арал дээр 32 жил амьдарсны эцэст нүүхээр шийджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Итали даяар Робинзон Крузо хочоороо алдартай Муаро Моранди эзэнгүй арал дээр 32 жилийн турш орь ганцаараа амьдарсны эцэст арлыг орхихоор шийджээ. Орон нутгийн эрх баригчид түүнийг арлыг орхин явахыг удаа дараа шахаж шаардсаны эцэст Моранди бууж өгсөн байна.

Тэрээр энэ жил 81 настай бөгөөд 1989 оноос хойш Сардиниа арлын хойд талд байрлалтай Буделли арал дээр амьдарчээ. Үзэсгэлэнт ягаан өнгийн далайн эргээрээ алдартай уг арлын эзэмшигчид түүнийг нүүлгэн шилжүүлэхийг хүсэлтээ илэрхийлсээр ирсэн байна.

Моранди өөрийн Facebook хуудсандаа арлыг орхин явах болсноо хэлж “би арлыг 32 жилийн турш хамгаалсан шиг Буделлийг ирээдүйд хамгаална гэдэгт итгэж байгаа учраас явахаар шийдлээ” гэжээ. . Уг арал дээр нийгмээс ангид, байгальд ойр шинэ амьдралаа эхлүүлнэ гэжээ.

Хамгийн анх Моранди хэсэг нөхдийн хамт Ла Маддаленад ирж ажиллаж, мөнгө хуримтлуулан аяллын сан бүрдүүлэх зорилготой байсан боловч Буделли арал дээр ирж арлын хамгаалагчтай уулзсаныхаа дараа тэрээр эндээ үлдэхээр шийдсэн байна. Энэ цагаас хойш арлыг харж хандан, аялагч жуулчдад замчилдаг болжээ.

. Өнгөрсөн жилүүдэд түүнийг арлаас олон удаа хөөсөөр ирсэн байна. Гэвч Италийн ард иргэд түүнийг үлдээхийг хүссэн 70,000 хүний гарын үсэгтэй хүсэлтийг Засгийн газарт өргөн барьж байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.