Гэрээсээ гараад сураггүй алга болсон дуудлага Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад бүртгэгдэж, таван иргэнийг эсэн мэнд олсон бол нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулжээ.
Харамсалтай нь, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн Г /40 настай, эрэгтэй/, Б/21 настай, эрэгтэй/ нар сураггүй алга болсон гэх дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгууллахад Чандмань сумын 2 дугаар багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газраас цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газраас иргэн Л /16 настай, эрэгтэй/ Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэр лүүгээ явна хэмээн мотоциклтой гараад сураггүй болжээ. Эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, сумын төвөөс 35 км-т унаж явсан мотоциклыг олсон. Иймд өнөөдөр өглөөнөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.