100 кино-100 дуу: Jailhouse Rock
100 кино-100 дуу: Jailhouse Rock

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн "100 кино-100 дуу" цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулж байна.

 

Rock Around the Clock

Киноны нэр: "Jailhouse Rock"
Дууны нэр: "Jailhouse Rock"
Дуу зохиогч: Жерри Лейбер (үг), Майк Столлер (ая) 

"Рок н Роллын хаан" домогт Элвис Пресли 1956-1972 оны хооронд маш олон кинонд тоглосон байдгаас 1957 онд бүтээгдсэн хөгжимт драмын "Jailhouse Rock" кино нь болон тус киноны дуу нь "Преслигийн дэлгэцийн хамгийн агуу бүтээл" хэмээн тодорхойлсон нь бий. Дэлгэцнээ гарах үед тус кино гэхээсээ гол дүрийг бүтээсэн дуучин руу чиглэсэн сөрөг шүүмжүүд их байсан ч 2004 онд тус киног Конгрессийн номын санд "Соёл, гоо зүйн түүхэн ач холбогдолтой бүтээл" хэмээн тодорхойлолтоор үүрд хадгалах болсон байдаг. 

Пресли киноныхоо нээлтэд оролцоогүй шалтгаан нь түүнтэй хамт тоглосон эмэгтэй гол дүрийн жүжигчин болох Жуди Тайлер кино зураг авалт дууссанаас ердөө 14 хоногийн дараа авто ослоор нас барсан байна. 

Мэдээж "Jailhouse Rock" дуу нь Роллинг Стоне сэтгүүлийн тодорхойлолтоор "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтахын сацуу нэлээд дээгүүр байр эзэлдэг дуу юм.  

Дараагийн дугаарт 1997 онд бүтээгдсэн "Titanic" киноны алдарт "My Heart Will Go On" дууг танилцуулах болно.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл