Туркменистан улсад Алабай буюу Төв Азийн хоньчин нохойн үүлдрийг үндэсний хэмжээнд онцгойлон хүндэтгэж, тэмдэглэлт баяр болгожээ. Ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов Алабай үүлдрийн нохойг үндэсний бэлгэ тэмдэг хэмээн үзэж, ням гарагт цол тэмдгээр шагнасан байна. Ийнхүү Ахал Теке адуунаас гадна Төв Азийн хоньчин нохойн үүлдрийг үндэсний бахархал болголоо.
Шагналыг Ерөнхийлөгчийн хүү шадар сайд Сердар Бердимухамедов гардуулсан байна. Ёслолын арга хэмжээ нийслэл Ашгабат хотод болжээ. Алабай нь Туркменистанд хонь хариулагч гэдгээрээ алдартай ба дэлхий дээр том биетэй үүлдэрт тооцогддог. Ойролцоогоор 80 кг орчим жинтэй болдог байна. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Бердимухамедов нийслэл Ашгабат хотод Алабай нохойны зургаан метр өндөр алтан хөшөө босгосон юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.