СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-26

Маргааш УДШ хуралдаж АН-ын асуудлыг шийдвэрлэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болно. Хуралдаанаар Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх юм байна. 

Ардчилсан нам С.Эрдэнэ болон Ц.Туваан нарын хоёр хүний нэр дээр бүртгэлтэй болсон. Өнгөрсөн гуравдугаар сард хоёр тал тус  тусдаа их хурал зохион байгуулж О.Цогтгэрэл, М.Тулгат гээн хоёр даргатай болсон юм. 

Тэгвэл дээрх хоёр талын аль нь хүчин төгөлдөр болох нь маргааш болон Дээд шүүхийн хуралдаанаар шийдэгдэх ажээ. Дээд шүүхийн нийт 25 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, уг асуудлыг хэлэлцэх юм байна. 

Мэдээлэл хүргэхэд, 

Улсын дээд шүүх энэ сарын 23-ныг хүртэл хаалттай байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамжаа хүргүүлэхэд цахимаар хүлээж авсан. Тэгвэл маргааш ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээр цуглах ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.