СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезийн сураггүй болсон шумбагч осолдож, багийн гишүүд нас барсан болохыг зарлав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Индонезийн тэнгисийн цэргийн шумбагч хөлөг өнгөрсөн лхагва гарагт Бали арлын ойролцоо сургуулилалтын үеэр сураггүй алга болсон. Хөлгийг баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө амжиж олохгүй бол гурав хоногийн хүчилтөрөгчийн нөөц дуусч, дотор нь байгаа 53 хүн амь насаа алдах өндөр эрсдэлтэй гэдгийг холбогдох хүмүүс анхааруулж байсан. Гэвч хөлөг живж осолдсон бөгөөд дотор нь байсан багийн гишүүд цөм нас барсан болохыг ням гарагт зарлалаа.

. Ням гарагийн өглөө хүлээж авсан дохиоллын дагуу шумбагчийн үлдэгдлийг олжээ.

Одоогоор хөлөг живсэн шалтгааныг тогтоогоогүй ч хүний буруутай үйл ажиллагаанаас бус байгалийн нөлөөгөөр живсэн гэж таамаглаж байна. Уг шумбагч далайн 500 метрийн гүнээс доош шумбах боломжгүй ажээ. Живсэн шумбагчаас зангуу, багийн гишүүдийн аюулгүйн хувцас зэрэг эд зүйлсийг нэмж олсон байна.

Шумбагчийн их бие, сүүл хэсэг гурав хуваагдсан бөгөөд 53 хүнийг амьд мэнд олох ямар ч боломжгүй болсон гэдгийг Индонезийн армийн удирдагч Хади Тжажанто мэдэгджээ. Армийн удирдагч болон Ерөнхийлөгч Жоко Видодо багийн гишүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд байна.

KRI Nanggala хөлгийн хайгуулд АНУ, Австрали, Сингапур, Малайз зэрэг улсууд тусламж үзүүлээд байсан юм. Уг шумбагчийг 40 гаруй жилийн өмнө Герман улсад үйлдвэрлэсэн ба 2012 онд дахин засварлажээ.

Эх сурвалж: BBC, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.